Дэлхийн хамгийн том мод юу вэ?


Дэлхийн хамгийн том мод бол аврага Сикуа мод юм.83,8метр өндөр бөгөөд нийт куб метрээр нь тооцсон хэмжээ нь 1487 куб метр гэж тогтоогдсон байдаг гэнэ.Энэ мод АНУ-ын Калифорни муж улсын нутагт ургадаг. Харин энэхүү аварга сикуа модыг Генерал Шерманы мод гэж нэрлэдэг гэнэ шүү.

Хамгийн аюултай аалз ямар аалз вэ?

Блак Вийдов буюу орчуулбал Хар бэлэвсэн эмэгтэй гэж нэрлэгддэг аалз бол хамгийн хортой бөгөөд аюултайгаараа аалзнууд дундаа тэргүүлдэг юм. Энэхүү аалз нь маш жижиг бас гялалзсан өнгөтэй. Харин тэдний хор нь хүнийг шууд үхэлд хүргэхээр тийм аюултай. Үржлийн хугацаа нь дуусмагц эмэгчин нь эрэгчинээ шууд идчихдэг болохоор Хар бэлэвсэн эмэгтэй гэж энэ аалзыг нэрлэдэг ажээ.

Бөөс хэр хол үсэрч чадах вэ?


Бөөс бол биеийн хэмжээтэйгээ харьцуулбал хамгийн хол үсэрч чаддаг амьтан юм. Бөөс гэгч энэ маш жижиг шавьж 2-3мм урттай хэдий ч өөрийн хэмжээнээсээ 100 дахин хол буюу 30 см орчим хол үсэрч чаддаг.

Динозавр гэж юу вэ?


Динозаврууд бол хэдэн сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан амьтад юм.Маш олон төрлийн динозаврууд байдаг байжээ. Том, жижиг тэр бүү хэл маш жижигхэн динозаврууд хүртэл амьдардаг байсан гэнэ. Динозаврууд хуурай газар дээр ихэвчлэн амьдардаг байсан бөгөөд маш эрт устаж үгүй болсон байна. Анхны динозаврууд 230 сая жилийн өмнө амьдарч байсан гэдгийг эрдэмтэд тогтоосон.Харин 65 сая жилийн өмнө буюу хүн төрөлхтөн үүсч бий болохоос 2 сая жилийн өмнө тэд устаж үгүй болсон ажээ. Тэр үед цаг агаар өнөөдрийн бидний амьдарч байх үеэс хамаагүй халуун байсан бөгөөд хаа сайгүй ногоон хөвд, навчит ургамал дүүрэн ургаж дэлхий тэр чигээрээ ногоорон байдаг байж. Гэхдээ тэр үед ямар ч цэцэг ургадаггүй байсан гэхээр сонин байгаа биз.

Ромын эзэнт гүрэн гэж юу байсан юм бэ?


Ром өнөөгийн Италийн нутагт оршиж байсан улс юм. Барагцаалбал 3000 жилийн өмнө Ром жижиг тосгон байжээ. Удалгүй илүү хүчирхэгжин улам өргөжин тэлсэн байна. 2000 жилийн өмнөөс Ром зэргэлдээх олон улсуудыг захирч эхэлжээ. Энэхүү захиргаанд байсан бүх улсуудыг бас Ромыг өөрийг нь ч мөн хамааруулаад Ромын эзэнт гүрэн гэж нэрлэдэг.

Спинкс гэж юу вэ?


Эртний пирамидууд үнэт эрднэсээр дүүрэн байжээ. Хана тааз, бунханы дотор тал тэр чигээрээ үнэт зүйлсээр бүтээгдсэн байна.Үүнээс гадна хаадууд болох Фараон нарын ариун цогцосыг хамгаалахаар Гизад хамгаалагчийн барьмалыг урласан байдаг. Энэ бол арслангийн биетэй, хүний толгойтой Спинкс юм.

Египетийн пирамидыг яах гэж барьсан юм бэ?


Фараон гэж нэрлэгддэг Египетийн хаадуудын оршуулж бунхлахын тулд агуу том пирамидуудыг барьсан юм.4500 жилийн өмнө Гизагийн пирамид баригдсан байна.Олон пирамидууд байдгаас хамгийн том нь Хуфугийн пирамид юм.Хуфугийн пирамидыг 20 жилийн турш 4000 ажилчин барьж дуусгасан гэдэг.

Яагаад зарим шувуу хурц тод өнгөтэй байдаг юм бол?

Шувуудын хурц тод өнгө тэдний бусдыг татах хэрэгсэл болж байдаг. Ихэвчлэн эр шувуу хурц тод өнгөтэй байдаг. Учир нь тэд эмэгчин шувуугаа өөртөө татах хэрэгтэй байдаг учраас илүү гоёмсог өнгөтэй байдаг байна. Тогос шувууг чи тод гоё өнгөтэй сүүлтэй гэж боддог байх гэтэл зөвхөн эр тогос л тийм сайхан сүүлтэй байдаг юм байна. Харин эмэгчин тогос нь жирийн л нэг сүүлгүй шахам шувуу байдаг гэдгийг чи мэдэх үү?

Номхон далай хэр гүнзгий вэ?

Номхон далай бол дэлхий дээр байдаг 4 том далайн дундаас хамгийн том нь бөгөөд хамгийн гүн нь юм.Дэлхийн гадаргын гурваны нэгийг бүрхэж байдаг ба номхон далайн хагас нь задгай далай. Номхон далайн ёроол нь ойролцоогоор 14000 фийт буюу 4300 метрийн гүнд оршино. Номхон далай гэдэг нэрийг анх 1520 онд Португалийн далайчин Фердинанд Магеллан анх өгчээ. Энэ нь Португалаар амар амгалан гэсэн утгатай үг байсан аж. Номхон далайн сав газар дэлхийн хамгийн эртний хад чулуу байдаг бөгөөд энэ нь 200 сая жилийн настай гэж тооцогддог. Номхон далай нь зүүн хэсэгээрээ хойд болон өмнөд америкийн эх газраар, хойд хэсгээрээ Берингийн хоолой, баруун хэсгээрээ Азийн Малайн бүлэг арлууд, Австрали,өмнөд хэсгээрээ Антрактиттай хиллэн оршиж байдаг.

Баримт: Номхон далайд 30000 гаруй арал байна. Энэхүү арлуудын хуурай газрын нийлбэр нь номхон далайн гадаргын нэг хувийг дөрөв хуваасантай тэнцдэг байна.

Далайн түрлэг яагаад бий болдог вэ?

Далайн түрлэг гэдэг бол бүх далайн усны түвшин сарны татах хүчнээс болж ихсэж багасаж байгааг хэлдэг. Сарны татах хүч дэлхийн гадаргаас усыг өөртөө татаж, энэ нь далайн гадарга дээр том том давалгаа, усан гүдгэрүүдийг үүсгэдэг. Сартай ус хэдий хэмжээгээр ойртоно тэр чинээгээр том давалгаа үүсч хүчтэй далайн түрлэг бий болдог. Дэлхий өөрөө эргэж байдаг учраас дэлхийн бөмбөрцөгийн өөр өөр хэсэгт оршиж байдаг далай тэнгисүүд хоорондоо ялгаатайгаар саранд ойртдог. Ийм учраас далай тэнгисүүд өөр өөр хэмжээтэй түрлэгтэй байдаг бөгөөд өдөр шөнө зэрэг өөр өөр хугацаанд далайн түрлэг бий болдог байна.