Хамгийн аюултай аалз ямар аалз вэ?

Блак Вийдов буюу орчуулбал Хар бэлэвсэн эмэгтэй гэж нэрлэгддэг аалз бол хамгийн хортой бөгөөд аюултайгаараа аалзнууд дундаа тэргүүлдэг юм. Энэхүү аалз нь маш жижиг бас гялалзсан өнгөтэй. Харин тэдний хор нь хүнийг шууд үхэлд хүргэхээр тийм аюултай. Үржлийн хугацаа нь дуусмагц эмэгчин нь эрэгчинээ шууд идчихдэг болохоор Хар бэлэвсэн эмэгтэй гэж энэ аалзыг нэрлэдэг ажээ.

Бөөс хэр хол үсэрч чадах вэ?


Бөөс бол биеийн хэмжээтэйгээ харьцуулбал хамгийн хол үсэрч чаддаг амьтан юм. Бөөс гэгч энэ маш жижиг шавьж 2-3мм урттай хэдий ч өөрийн хэмжээнээсээ 100 дахин хол буюу 30 см орчим хол үсэрч чаддаг.

Динозавр гэж юу вэ?


Динозаврууд бол хэдэн сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан амьтад юм.Маш олон төрлийн динозаврууд байдаг байжээ. Том, жижиг тэр бүү хэл маш жижигхэн динозаврууд хүртэл амьдардаг байсан гэнэ. Динозаврууд хуурай газар дээр ихэвчлэн амьдардаг байсан бөгөөд маш эрт устаж үгүй болсон байна. Анхны динозаврууд 230 сая жилийн өмнө амьдарч байсан гэдгийг эрдэмтэд тогтоосон.Харин 65 сая жилийн өмнө буюу хүн төрөлхтөн үүсч бий болохоос 2 сая жилийн өмнө тэд устаж үгүй болсон ажээ. Тэр үед цаг агаар өнөөдрийн бидний амьдарч байх үеэс хамаагүй халуун байсан бөгөөд хаа сайгүй ногоон хөвд, навчит ургамал дүүрэн ургаж дэлхий тэр чигээрээ ногоорон байдаг байж. Гэхдээ тэр үед ямар ч цэцэг ургадаггүй байсан гэхээр сонин байгаа биз.

Ромын эзэнт гүрэн гэж юу байсан юм бэ?


Ром өнөөгийн Италийн нутагт оршиж байсан улс юм. Барагцаалбал 3000 жилийн өмнө Ром жижиг тосгон байжээ. Удалгүй илүү хүчирхэгжин улам өргөжин тэлсэн байна. 2000 жилийн өмнөөс Ром зэргэлдээх олон улсуудыг захирч эхэлжээ. Энэхүү захиргаанд байсан бүх улсуудыг бас Ромыг өөрийг нь ч мөн хамааруулаад Ромын эзэнт гүрэн гэж нэрлэдэг.

Спинкс гэж юу вэ?


Эртний пирамидууд үнэт эрднэсээр дүүрэн байжээ. Хана тааз, бунханы дотор тал тэр чигээрээ үнэт зүйлсээр бүтээгдсэн байна.Үүнээс гадна хаадууд болох Фараон нарын ариун цогцосыг хамгаалахаар Гизад хамгаалагчийн барьмалыг урласан байдаг. Энэ бол арслангийн биетэй, хүний толгойтой Спинкс юм.

Египетийн пирамидыг яах гэж барьсан юм бэ?


Фараон гэж нэрлэгддэг Египетийн хаадуудын оршуулж бунхлахын тулд агуу том пирамидуудыг барьсан юм.4500 жилийн өмнө Гизагийн пирамид баригдсан байна.Олон пирамидууд байдгаас хамгийн том нь Хуфугийн пирамид юм.Хуфугийн пирамидыг 20 жилийн турш 4000 ажилчин барьж дуусгасан гэдэг.

Яагаад зарим шувуу хурц тод өнгөтэй байдаг юм бол?

Шувуудын хурц тод өнгө тэдний бусдыг татах хэрэгсэл болж байдаг. Ихэвчлэн эр шувуу хурц тод өнгөтэй байдаг. Учир нь тэд эмэгчин шувуугаа өөртөө татах хэрэгтэй байдаг учраас илүү гоёмсог өнгөтэй байдаг байна. Тогос шувууг чи тод гоё өнгөтэй сүүлтэй гэж боддог байх гэтэл зөвхөн эр тогос л тийм сайхан сүүлтэй байдаг юм байна. Харин эмэгчин тогос нь жирийн л нэг сүүлгүй шахам шувуу байдаг гэдгийг чи мэдэх үү?

Номхон далай хэр гүнзгий вэ?

Номхон далай бол дэлхий дээр байдаг 4 том далайн дундаас хамгийн том нь бөгөөд хамгийн гүн нь юм.Дэлхийн гадаргын гурваны нэгийг бүрхэж байдаг ба номхон далайн хагас нь задгай далай. Номхон далайн ёроол нь ойролцоогоор 14000 фийт буюу 4300 метрийн гүнд оршино. Номхон далай гэдэг нэрийг анх 1520 онд Португалийн далайчин Фердинанд Магеллан анх өгчээ. Энэ нь Португалаар амар амгалан гэсэн утгатай үг байсан аж. Номхон далайн сав газар дэлхийн хамгийн эртний хад чулуу байдаг бөгөөд энэ нь 200 сая жилийн настай гэж тооцогддог. Номхон далай нь зүүн хэсэгээрээ хойд болон өмнөд америкийн эх газраар, хойд хэсгээрээ Берингийн хоолой, баруун хэсгээрээ Азийн Малайн бүлэг арлууд, Австрали,өмнөд хэсгээрээ Антрактиттай хиллэн оршиж байдаг.

Баримт: Номхон далайд 30000 гаруй арал байна. Энэхүү арлуудын хуурай газрын нийлбэр нь номхон далайн гадаргын нэг хувийг дөрөв хуваасантай тэнцдэг байна.

Далайн түрлэг яагаад бий болдог вэ?

Далайн түрлэг гэдэг бол бүх далайн усны түвшин сарны татах хүчнээс болж ихсэж багасаж байгааг хэлдэг. Сарны татах хүч дэлхийн гадаргаас усыг өөртөө татаж, энэ нь далайн гадарга дээр том том давалгаа, усан гүдгэрүүдийг үүсгэдэг. Сартай ус хэдий хэмжээгээр ойртоно тэр чинээгээр том давалгаа үүсч хүчтэй далайн түрлэг бий болдог. Дэлхий өөрөө эргэж байдаг учраас дэлхийн бөмбөрцөгийн өөр өөр хэсэгт оршиж байдаг далай тэнгисүүд хоорондоо ялгаатайгаар саранд ойртдог. Ийм учраас далай тэнгисүүд өөр өөр хэмжээтэй түрлэгтэй байдаг бөгөөд өдөр шөнө зэрэг өөр өөр хугацаанд далайн түрлэг бий болдог байна.

Далайн суваг гэж юу вэ?



Далайн суваг бол далайн хамгийн гүн хэсэг юм. Номхон далайн баруун хэсэгээр маш олон далайн суваг оршдог. Ихэнх далайн суваг нь далайн ёроолоос доош 3-4км хүртэл гүн байдаг. Хамгийн гүн далайн суваг бол Япон аралын зүүн өмнөд хэсэгт орших Мариани суваг юм. Энэ суваг нь далайн ёроолоос доош 11км урт үргэлжилдэг.Ихэнх газар хөдлөлт болон гал уулын дэлбэрэлт нь далайн сувагийн дагуу болдог ажээ.

Баримт:Зуу зуун жил эрдэмтэд судлаачид далайн сувагт ямар ч амьдрал байхгүй гэж үзэж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр харанхуй хүйтэн далайн сувагт амьдрал байна гэдгийг эрдэмтэд илрүүлээд байна.

Далайн урсгал гэж юу вэ?

Далайн усыг салхи гадаргуу дээр нь хөдөлгөөнтэй байлгадаг ба мөн далайн усыг дотор нь мөн хөдөлгөөнд оруулдаг.Үүнийг далайн урсгал гэж нэрлэж байгаа юм. Дэлхийн уур амьсгал, цаг агаар нь далайн урсгалаас хамаарч байдаг.Дэлхийн эргэн тойрон далайн ус тойрог хэлбэрээр урсдаг. Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасаар усны урсгал нар зөв эргэж, өмнөд хэсгээр нар буруу эргэдэг. Нар зөв эргэж байгаа дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын урсгалыг бид дулаан, өмнөд хагасын нар буруу эргэж байгаа урсгалыг хүйтэн урсгал гэж нэрлэдэг. Далайн урсгал өвөл болон зун ялгаатай байдаг. Салхи ямар далайн урсгалыг салхи түрж байна түүнээс шалтгаалан хэрэв дулаан урсгалаас үлээж байгаа бол цаг агаар дулаарч хүйтнээс үлээж байгаа бол хүйтэрч байдаг.

Надад хэдэн ширхэг үс байдаг вэ?


Чиний бүх биеийг ойролцоогоор 5 сая үс бүрхэж байдаг. Үүнээс 100000 орчим нь толгойд ургадаг. Үлдсэн хэсэг нь биеийн бусад хэсгийг бүрхэж байдаг байна. Үс арьсны жижиг сүвээс ургадаг.Үс өөр өөр өнгөтэй, буржгар, шулуунш гэх мэт олон хэлбэртэйгээр ургаж болно. Энэ нь тухайн хүний гентэй нь холбоотой юм.

Цас юугаар бүтдэг юм бэ?


Цас бол жижиг мөсөн ширхэг юм. Далайн ус ууршиж үүл болж тэнгэрт хуримтлагддаг. Харин цаг агаар хүйтэрч эхэлмэгч ус хуримтлагдсан үүл хөлдөж жижиг мөсөн ширхэгүүдээс тогтох болдог байна. Харин тэрхүү ширхэгүүдийг газарт буухыг бид цас гэж нэрлэдэг.
хэрэв гадаа дулаахан байвал цас биш харин бороо болж орно. цасан ширхэг маш гоёмсог. хэрэв чи томруулдаг шилээр харвал гайхалтай гоё ширхэг харах болно.

Алтан тэмээ яагаад нуруун дээрээ цэгтэй байдаг вэ?


Алтан тэмээ голдуу улаан, улбар шар,яагаан биетэй байдаг бөгөөд дээрээ хар цэгнүүдтэй байдаг шүү дээ.Энэ өнгөлөг өнгө хар цэгнүүд нь бусад амьтадад тэднийг идэж болохгүй гэдгийг сануулдаг.Тийм учраас энэ бол биеэ хамгаалах хэрэгсэл болдог гэсэн үг.

Далайн хамгийн том амьтан ямар амьтан бэ?


Цэнхэр халим бол далай тэнгис тэр байтугай манай гариг дээрх хамгийн том амьтан юм. Ойролцоогоор 30метр урттай, 150тонн жинтэй. Энэ аварга амьтан бяцхан сам хорхойтой төст амьтадаар хооллоно. ойролцоогоор өдөрт 4 тонн идэш тэжээл идэх хэрэгтэй байдаг.

Ямар махчин загас хамгийн аюултай вэ?

Хамгийн аймшигтай бөгөөд аюултай махчин загас бол Аврага цагаан махчин загас юм.Энэхүү аварга том загас усан дотор цагт 30 километр хурдлаж чадахаар асар хурдан. Ихэвчлэн загас хүйтэн цустай байдаг бол харин аврага цагаан халим бүлээн цустай байдаг. Энэ нь булчингийн идэвхитэй ажиллагаатай холбоотой бөгөөд үүний тулд их мах идэх шаардлага тулгардаг. Тэд маш сайн анчид. юуг ч идэж, ямар ч амьтад руу дайрдаг.

Яагаад би амьсгалах хэрэгтэй байдаг юм бэ?

Чи амьсгалсанаар чиний бие хэрэгцээтэй агаарыг гаднаас авч байдаг.Энэ бол хүчилтөрөгч юм. Хүчилтөрөгчгүйгээр хүн амьдарч, ажиллаж чадахгүй. Бие орохдоо хүчилтөрөгч хамар амаар дамжина. Түүнээсээ мөгөөрсөн хоолойгоор уушигинд очдог.
Уушигинд байдаг булчингийн хүчээр амьсгал авах үед уушиг тэлж агаарыг биед оруулж хүчилтөрөгчийг авдаг бол харин тэр том булчин агшиж амрах үед агаар буцаж хүний биенээс гадагшладаг байна. Хурдан том болход чинь агаар маш их хэрэгтэй. Тийм болохоор цэвэр агаарт ойгоор, хөдөө аялалаар явахаасаа битгий залхуурч байгаарай. Харин чи минутанд хэдэн удаа амьсгалаж байгаагаа тоолж үзэхээ мартваа.

Солонго яагаад татдаг вэ?



Солонго бол нарны гэрэлнээс бүтдэг зүйл. Борооны дуслууд дээр нарны гэрэл тусаад, тэр бяцхан дусал дээр гэрлийн цацраг хугардаг. Энэхүү хугарсан цацраг нь харагдаж байдаг цагаан гэрэлнээс өөр өөр өнгийг ялгаруулдаг байна. Бүх л солонго яг адилхан өнгөнөөс бүтдэг.
Тэдгээр өнгө нь Улаан, Улбар шар, Шар, Ногоон, Цэнхэр, Хөх, Нил ягаан юм. Дараа чи солонго харахдаа энэ өнгөнүүдийг байна уу гэдгийг шалгаарай.

Матар далайд амьдардаг болов уу?

Үгүй дээ. Ихэнх матар гол юмуу эсвэл гүехэн устай цөөрөмд амьдардаг юм. Цөөхөн төрлийн матар л давстай усанд амьдарч чаддаг байна. Харин далайн ус өөрөө маш их давстай байдаг. Цэнгэг усанд ихэнх матар амьдрах дуртай.Давстай усанд амьдардаг матар маш том. Бүр 7 метр урт нэг тонн жинтэй болтлоо томорч болдог гэнэ шүү.
Матар махчин амьтан. Ангаа идчихээд матар уйлдаг гэвэл сонин байгаа биз. Гэхдээ хөөрхий идэш болсон амьтангаа өрөвдөөд биш харин илүүдэл болсон биеийнхээ давсыг гадагшлуулах гэж уйлдаг гэнээ. Нулимс шорвог байдаг гэдгийг чи мэднэ биз дээ.

Элсэн цөлд ус байдаг уу?

Тиймээ байдаг. Элсэн цөлд ч мөн ялгаагүй заримдаа бороо ордог. Ингэж орсон борооны ус элсэн дунд лаг шавар хэлбэрээр хадгалагдах ба мөн хаданд мөн хуримтлагдаж чаддаг. харин энэхүү ус хуримтлагдаад томоохон хэмжээтэй нуур цөөрөм болсон байхыг бид Баянбүрд гэж нэрлэдэг. Энэ хэсэгт ургамал ногоорон ургаж, амьтад ус уухаар цугладаг байна. Элсэн цөлд удаан хугацаанд ус уухгүйгээр байж чаддаг амьтан бол тэмээ юм.

Тэмээ нэг удаа ус уухдаа дунджаар 70 литр ус уун
а. Харин үүнийхээ дараа олон өдөр ус уухгүйгээр байж чаддаг амьтан гэнэ. Элсэн цөлийн элсэнд сорогдож аюулд орохгүйгээр явж чаддагийн учир нь тэмээний том зөөлөн тавхайнд байдаг ажээ. Том тавагтай тавхай нь тэмээг элсэн дээр баттай зогсож удаан аялахад тусладаг байна.

Ямар хоол хүнс надад хэрэгтэй вэ?



Чамд хэрэгтэй маш олон төрлийн хоол хүнс бий. Олон янзын төрөл бүрийн хоол хүнс хэрэглэх нь чиний бие махбодид маш их хэрэгцээтэй юм.
Жимс, хүнсний ногоо бол чамд хамгийн хэрэгтэй амин дэмүүдийг агуулсан байдаг. Харин талх, гурил гэх мэт хүнс нь чиний биеийн алдагдсан энергийг нөхөж өгдөг.Бага хэмжээний өөх тос, бяслаг зэрэг нь чиний мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг. Тахианы болон загасны мах нь булчингийн үйл ажилгааг тэтгэж чамайг хүчтэй болоход туслаж байдаг. Харин хэт илчлэг ихтэй хүнс чамд тус болох биш харин ч хорлож байдаг.

Түргэн хоол гэж ярьдаг хачиртай талх, шарсан төмс, кока кола, амттай чихэр зэргийг хэт их хэргэлбэл энэ тун муу шүү.
Хүнс гэдэг бол чиний биеийг ажиллуулж байдаг шатхуун л гэсэн үг. Том болж, өндөр, гоолиг, хүчтэй болход чинь хоол хүнс тусладаг болохоор өдөр бүр хоолоо сайн идэж байх хэрэгтэй шүү.

Чи ойролцоогоор өдөрт 1кг хоол иддэг. Тэгэхлээр бүхэл амьдралынхаа туршид хүн 30 тонн хүнс буюу ойролцоогоор 6 зааны хэмжээтэй хүнс иддэг гэсэн үг.

Анхны машиныг хэн зохион бүтээсэн бэ?

Хамгийн анхны шатхуунаар явдаг машиныг 1896 онд Карл Бэнц гэдэг хүн зохиосон юм. Гэхдээ энэ машин одоогийн машинуудаас хамаагүй удаан явдаг байжээ. Америкийн нэгдсэн улсын Форд компани 1908 онд анх Загвар Т гэдэг нэртэй машин бүтээж олон нийтэд худалдаж эхэлсэн байна. Энэ нь машиныг бүх нийтэд хэрэглүүлэхээр худалдаанд гаргасан анхны машин юм.Дэлхий даяар Загвар Т гэдэг энэ машин нийтдээ 15 сая ширхэг худалдаалагдсан ажээ.

Надад хэдэн ширхэг яс байдаг вэ?


Ихэнх хүмүүс 206 ширхэг ястай гэвэл итгэх үү? Эдгээр ясны бараг тал хувь нь чиний гар болон хөлөнд байдаг юм. Чиний бүх яс нийлээд араг ясыг бүтээдэг.Энэ нь яг л зургийг жааз шиг чиний биеийн хэсгүүдийг тогтоон барьж байдаг юм. Бас чиний дотор байгаа бөөр, зүрх, элэг гэх мэт эмзэг эрхтэнүүдийг гадны нөлөөнөөс хамгаалагч болдог.

Нар гэж юу юм бэ?




Нар бол бидэнд хамгийн ойрхон од юм.Дэлхий дээрх бүх л амьд биетийг, чамайг ч бас дулаан илчээрээ тэтгэж, гэрэлтүүлэн гийгүүлдэг. Нар бол манай нарны аймаг дотор хамгийн том нь бөгөөд бусад гариг эрхэс, манай дэлхий ч мөн адил нарыг тойрон эргэж байдаг. Нарнаас хамааран мөн дэлхий дээрх цаг агаар өөрчлөгдөж, улирал солигддог.Нарны цацраг дулаахан илчтэй байдаг шүү дээ. Тэгтэл нарны цацраг манай дэлхий дээр ирэх хүртэл 8 минут зарцуулдаг байна.
Нар яагаад гэрэлтдэг вэ? гэж үү? Нар нь түүний цөмд явагдаж буй цөмийн нэгдэх урвалаас (устөрөгч гели рүү хувирах) ялгарч буй энергиэс шалтгаалан гэрэлтдэг байна. Манай дэлхийн энергийн хамгийн гол эх сурвалж бол мэдээж нар билээ.
Дэлхий дээрх бүх л амьтад, ургамалд нар хэрэгтэй. Нарнаас ирж байгаа цацрагийн тал орчим хувь нь л бидэнд үзэгддэг гэвэл чи итгэх үү? Энэхүү гэрлийн нөлөөгөөр л урагмалд ургаж хүчилтөрөгч ялгаруулж байдаг байна.